Tuesday, December 15, 2015

Мэдээллэн загвар

Хичээлийн сэдэв: Объектийн мэдээллэн загвар
Заах анги: 8а
Зорилго:  Мэдээллийн шинж чанарт тулгуурлан  мэдээллэн  загвар байгуулах аргад суралцах
Зорилт:
ü  Мэдээллэн загвар түүнийг тодорхойлох
ü  Мэдээллэн загвар байгуулана.

Хэрэглэгдэхүүн: Ээлжит хичээлийн хөтөлбөр, самбар, шохой, компьютер, үзүүлэн, цахим хэрэглэгдэхүүн

Арга зүй: Тайлбарлан таниулах, харилцан ярилцах, мэдлэг бүтээлгэх арга


Хичээлийн бүтэц:

Хичээлийн үе шат
Сурагчийн үйл ажиллагаа
Багшийн санал (Б)    Сурагчийн хариулт (С)
Үнэлгээ
           Багшийн санал
v     Анхаарах зүйл
1.       
Хичээл зохион байгуулах
(2 мин)
Б: Сурагчидтай мэндлэж, ирц бүртгэх
Багштай мэндлэж, хичээлд бэлтгэх
v  Ангийн сурагчидыг хичээлд идэвхитэй оролцохыг уриалах.
2.       
Өмнөх мэдлэг сэргээх үе
( 5 мин)
Хүүхдүүд та нар объект, түүний шинж чанар, ангилалын талаар 6-р ангид үзсэн. Мөн олон төрлийн мэдээллэн загвартай танилцсан. Харин одоо мэдээллэн загварыг байгуулж сурах болно.




3.       
Шинэ мэдлэг олгох үе
(12 мин)
Мэдээллэн загварыг обьектыг зураг, бүдүүвч, хүснэгт, дүрсээр илэрхийлдэг.
Мэдээллэн загварыг дараах дарааллаар байгуулдаг.
 








Дараах баримтын цуглуулгыг анхааралтай уншаарай.
Жишээ нь:
      Аварга могой урт. Хүн өдөр бүр сэргэлэн байдаг. Хоргүй могой хулгана барьдаг, харин хонь чаддаггүй. Хүн урт биш. Шар шувуу хоёр хөл дээрээ хөдөлж чаддаг. Аварга могой хонийг барьж чаддаг. Хоргүй могой 2 хөл дээрээ хөдөлж чаддаггүй. Муур хулгана барьдаг. Шар шувууны нүд гэрэлтдэг. Хоргүй могой, аварга могой шөнийн амьдралтай амьтад. Хоргүй могой урт биш. Муур шөнийн амьдралын хэв маягтай. Шар шувуу өдөр унтдаг. Мууранд өд байдаггүй. Аварга могойны нүд гэрэлтдэг. Хүн хоёр хөл дээрээ явдаг. Шар шувуу хулгануудыг барьдаг.
Даалгавар А.  Дараах асуултад хариулна уу?
1.      Ямар амьтан хулгана барьдаг вэ?
2.      Ямар амьтан шөнийн амьдралын хэв маягтай вэ?
3.      Ямар шинж чанар аварга болон хоргүй могойнд байдаг вэ ?
4.      Ямар амьтан урт вэ?

Даалгавар Б.
ü  Хариултыг хайхад хичнээн хугацаа зарцуулсан бэ?
ü  Мэдээллийг өөр хялбар аргаар дүрслэх боломж байна уу?
Дараах ижил мэдээлэл бүхий хүснэгтийг харцгаая

Шинж чанар
Муур
Шар шувуу
Хүн
Хоргүй могой
Аварга могой
Хоёр хөл дээрээ явдаг
-

+
+

-
-
Хулгана барьдаг
+
+
-
+
-
Шөнийн амьдралтай
+
+
-
+
+
Хонь барьдаг
-
-
-
-
+
Урт
-
-
-
-
+
Нүд гэрэлтдэг
+
+

-
+
v  Шинэ мэдээллийг анхааралтай ажиглаад тэмдэглэж авна.
Ойлгомжгүй байгаа зүйлийг асуухыг зөвлөх
Хичээлд идэвхитэй оролцсон сурагчдад стандарт бус үнэлгээ өгнө.
4.       
Бататгах үе
(13 мин)
Даалгавар 2
1.      Хүнсний ногооэрүүл мэндэд ямар ач холбогдолтой вэ? Энэхүү обьектын мэдээллэн загварыг үгээр, зургаар, хүснэгтээр илэрхийлнэ үү?
2.      Жилийн 4 улирал сэдвээр хүснэгтэн мэдээлэл боловсруулаарай.

Даалгавар гүйцэтгэсэн сурагчдад стандарт бус үнэлгээ өгөх
5.       

Дүгнэлт
(6 мин)
Ямар нэгэн мэдээллийг хүснэгтэн хэлбэртэй болгон ойлгомжтой хялбар болгож болно. Үүнийг мэдээллэн загвар гэнэ гэсэн дүгнэлтэнд хүрнэ.
Б. Өнөөдрийн хичээлээр ойлгосон зүйлийг дэвтэр дээр нь бичүүлж нэгээс хоёр сурагч сонгон яриулна.
С. Ойлгосон зүйлээ дэвтэртээ бичиж бусад сурагчдад тайлбарлан өгнө.
      Өнөөдрийн хичээлээр ямар зүйл мэдэж авсаныг судлан сурагчидтай хамтран дүгнэлт хийнэ.
6.       
Гэрийн даалгавар
(2 мин)
Мэдээллэн загвар байгуулах үе шатыг баримтлан, ундааны саваар                     Амьтан   бүтээж  ирээрэй.

No comments:

Post a Comment